Улаанбаатарт дахин хатуу хөл хорио тогтооно
Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.12.21/ хуралдсан. Хуралдаанаар Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл, ирэх пүрэв /2020.12.24/ гарагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн билээ. Тэгвэл Засгийн газар өнөөдөр 15:00 цагт ээлжит бусаар хуралдаж, хөл хориог 14 хоног тогтоох Улсын Онцгой комиссын саналыг дэмжсэн байна. Удахгүй Засгийн газраас мэдээлэл хийнэ.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed